“Харанхуй хад”-аас “4 биш 4” хүртэл

Б.Мөнх-Эрдэнэ
1 min readApr 29, 2018

--

6. Ус шиг цэнхэр

1960-аад онд өгүүллэг туужийн зохиолоор гаршаад эхэлсэн С.Эрдэнийн өгүүллэгтэй П.Лувсанцэрэнийн зохиол бүтээлүүд зуузай холбон гарч ирсэн нь бусадаас эрс ялгарч байлаа. Яагаад ч юм уран зохиолын түүхийн номд түүний тухай арай л бүдэг бичсэн байдаг. Ганган цув, эсвэл хөх өнгийн пельник өмсдөг тэр үеийн жентелмений нэг байсан тэрбээр сэтгэхүйн хүүрнэлийн өвөрмөц хэлбэрээр дагнан бичдэг зохиолч байлаа. Хэдийгээр тийм ч олон зохиол бичээгүй ч чанартай хэдийг бидэнд үлдээжээ. Түүний “Сарны сонат”, “Нар шингээгүй” өгүүллэг нь сэтгэлд хөнгөхөн гуниг үлдээдэг юм. Харин “Ус шиг цэнхэр” нь сэтгэл гэгэлзүүлж орхидог юм. Жанцан жинчдийн хойноос нойтон сормуустай том хар нүдээр дүрлийтэл ширтсээр хоцорч буй зохиолын төгсгөлд баатрын дотоод сэтгэлийг нулимс унагаж буй тэмээ, ус шиг цэнхэр тэнгэрийн хаяа, цасан малгай өмссөн уулаар төлөөлөн илэрхийлсэн нь тун гайхалтай.

--

--

No responses yet