Л.Өлзийтөгсийн анхны шүлэг “Бороотойд”

Б.Мөнх-Эрдэнэ
1 min readApr 19, 2020

--

Л.Өлзийтөгс: Яаж бичдэгийг минь харанхуй шөнө л сайн мэднэ.

ИТ: -Хүн газрын амьтан уу, тэнгэрийн амьтан уу?

Л.Ө: -“Зүгээр л энд төрсөн юм. Зүрх сэтгэл минь эндхийнх” гэсэн шүлэг байдаг шиг санагдаж байна. Жинхэнэ яруу найрагчид бол тэнгэрийн мэдэлд байдаг биз ээ.

ИТ:-Ямар хөгжим, зурагт дуртай вэ?

Л.Ө-Верди, Моцарт, Бетховений хөгжим. Шаравын 2 дугаар симфонид дуртай. Уран зургийн хувьд Дегагийн “Цэнхэр бүжигчин”, Пикассогийн “Ундаанд дуртай эмэгтэй” гэдэг зургуудыг дахин дахин үзэх дуртай.

ИТ:-Ямар орчинд байх дуртай вэ?

-Сартай шөнөөр ганцаар байх.

ИТ:-Чи юунд итгэдэг вэ?

Л.Ө:-Өөрийнхөө хийж байгаа бүхэнд

ИТ:-Дэлхий бөөрөнхий гэдэг үнэн болов уу?

Л.Ө:-Магадгүй, Яагаад гэвэл бөөрөнхий дотор бүх дүрс багтдаг юм гэнэлээ

ИТ:-Онгод хүлээдэг үү?

Л.Ө:-“Онгод” гэж “түүнийг” нэрлэх дургүй. Яаж бичдэгийг минь харанхуй шөнө л сайн мэднэ.

“Бороотойд”
/Анхны шүлэг/
Тэнгэр зөөлхөн гомдолтойёо уйлагнаж
Тэргүүн дээрээс шиврээ хур буулгахуйд
Хорвоо бүхэлдээ намуухнаар мэгшиж
Хоосорсон сэтгэлд бодлын хур үлгэр хүүрнэнэ
Зөөлхөн бүхнээс ч зөөлхөн тэр л дуслууд
Зүрхэнд хэдийнэ хүрчихээд сэтгэл эмзэглүүлнэ
Бороо орох бүрийд бодолдоо би хөндүүрлэж
Болж өгөхгүй дагаад л, урсаад л, уяраад л
Шиврээ бороон дусал зөөлөнч гэсэн
Шивнээ муу үг шиг сэтгэлд тогтохгүй юм
Өө! Солонго татчихаж шүү дээ.
1989 он.

“Ил товчоо” сонин. 1992.04.1–10. №10 (43)

--

--

No responses yet